2021-2022 оны хичээлийн жилд цэцэрлэгт ШИНЭЭР элсэн суралцах суралцагчдын "ЦАХИМ БҮРТГЭЛ" 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 09:00 цагаас 08 дугаар сарын 22-ны өдрийн 23:59 цаг хүртэлх хугацаанд цахимаар зохион байгуулагдах аж.

Цахим бүртгэлд дараах зааврын дагуу бүртгүүлнэ.

-Эцэг, эх, асран хамгаалагчид tsetserleg.ulaanbaatar.mn системд нэвтрэн орж хүүхдийнхээ регистрийн дугаар болон доор нь гарах нэг удаагийн нууц түлхүүр үгийг бичиж нэвтрэх товчийг дарснаар мэдээлэл рүү орно.

-Нэвтэрч ороход таны хүүхдийн мэдээлэл, оршин сууж байгаа хаягийн мэдээлэл, хамран сургах тойргийн цэцэрлэгийн дугаар гарч ирнэ.

-Эцэг, эх, асран хамгаалагч та хүүхдийнхээ хаягийн мэдээллийг үнэн зөв эсэхийг шалгаад, холбогдох гар утасны дугаараа оруулж, бүртгэлийн дугаар авах ногоон өнгийн товч дээр дарна.

-Таны гар утсанд бүртгэлийн 5 оронтой дугаар очих бөгөөд тус дугаарыг “Бүртгэлийн дугаар” хэсэгт бичиж, бүртгэл баталгаажуулах товчийг дарснаар “Амжилттай баталгаажигдлаа.” гэсэн хариу мэдэгдэл гарч ирэх юм байна.