Хүүхдийн мөнгийг хэзээ олгох талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа цахим хуудсаараа дамжуулан дараах мэдээллийг өглөө. 

Тэрбээр "Хүүхдийн мөнгө олгох журмын дагуу олголт хийгддэг бөгөөд тус журмын 2.16-д Төрийн сангийн газар манай ирүүлсэн хүсэлт, жагсаалтын дагуу сар бүрийн 20-ноос өмнө хүүхдийн дансанд шилжүүлнэ. Харин иргэн сар бүрийн 20-ноос хойш хүлээн авна гэж заасан байдаг.

Бид хөл хорионы үед болон Наадмын амралтын урт өдрүүдийн өмнө тусгай зохицуулалт хийж сарын эхэнд олголт хийсэн. Одоо эргээд ердийн хугацаа буюу сар бүрийн 20-нд Хүүхдийн мөнгөний олголт хийнэ. Мөн хүүхдийн мөнгийг барьцаалж зээл авах болон, банкны зээлд суутгахыг хориглосон заалтыг дээрх журамд шинээр оруулж өгсөн" гэжээ.