"Токио-2020" олимпын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн -57 кг-ын жинд барилдаж байгаа Б.Хонгорзул Африкийн наадмын хүрэл медальт тамирчин Гвинейн Фатүмата Яари Камартай барилдаж, 10:0 харьцаагаар яллаа.

Тэрбээр хүрэл медалийн төлөө олимпын аварга, Америкийн тамирчин Х.Мароулистай барилдах нь. Хүрэл медалийн төлөөх барилдаан 19:55 цагт болно.  

Б.Хонгорзул өчигдөр Япон улсын тамирчин Рисако Кавайтай барилдаж унасан бол Рисако Кавай финалд шалгарснаар ийнхүү дагаж барилдах боломжтой болсон юм.