Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн -53 кг жинд зодоглосон Б.Болортуяа эхний шатанд Номхон далайн орнуудын хошой аварга Гуамын Ркаела Мари Рамос Акиног цэвэр яллаа.

Үе эхлээд удаагүй байхад даралтаар цэвэр ялснаар шөвгийн наймд шалгарлаа.

Тэрээр шөвгийн наймд Пан Америкийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт Эквадорын Луиза Элизабет Валверде Мелендрестэй 11:40 цагаас барилдана.

Б.Болортуяа нь 2019 оны дэлхийн аваргын хүрэл медальтай.