Үндсэрхэг үзэлтэн, Хонхэрээдийн Б.Энхбат сэтгүүлчдэд хандан, мэдээлэл хийв. Энэ үеэрээ тэрээр үндэсний их баяр наадмын өмнө Төв талбайд жагсаал зохион байгуулсан "No naadam" хөдөлгөөний тухай: “Даяар Монгол” хөдөлгөөнөөс хэвлэлийн хурал хийх болсон шалтгаан нь үндсэрхэг үзэлтэй хөдөлгөөний тэргүүлэгчийн хувьд, мөн “Даяар Монгол” хөдөлгөөний нийт гишүүдийн зүгээс хариуцагчгүй, хохирогчгүй гэдэг шалтгаанаар гэмт хэрэгтнүүдийг цагаатгаж, Монголын ард түмнийг өдөөн хатгаж турхирсан, хууль бус хэргүүдийг нь хэрэгсэхгүй болгож байгааг эсэргүүцэж байна.

Эдгээр үйлдлийн нэг болох “No Naadam” буюу Монгол Улсын тусгаар тогтносон баярыг тэмдэглүүлэхгүй гэсэн жагсаал цуглааныг зохион байгуулсан хүмүүстэй холбоотой мэдээллийг хүргэх, эдгээр хүмүүстэй холбоотой хэргийг хариуцагч, хохирогч байхгүй гэдэг шалтгаанаар хэрэгсэхгүй болгохоос урьдчилан сэргийлж, албан ёсоор “Даяар Монгол” хөдөлгөөн, хөдөлгөөний тэргүүн Хон хэрэйд Б.Энхбат би хохирогч, хариуцагч, нэхэмжлэгчээр энэхүү мэдэгдлийг гаргаж байна. ТЕГ, ЭЦГ, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газруудад албан ёсоор шаардлага, хохирогчоор нэхэмжлэх өгсөн. 7-р сарын 11, 12 гэдэг бол Монгол үндэстний, Монголын үндсэрхэг үзэлтнүүдийн баяр. Өлгийтэй нялхсаас эхлээд өтгөс буурлууд хүртэл тэмдэглэдэг. Зөвхөн 1921 оноос биш 2000 жил тэмдэглэж байгаа Тусгаар тогтнолын агуу баяр. “No Naadam” гээд Баяр наадмыг тэмдэглүүлэхгүй гээд жагсаж байхад Хятадын коммунист нам баяраа тэмдэглэж байсан. Хятадын коммунист намын бэлгэдэл болсон шар далбаан дээр наадам тэмдэглүүлэхгүй гэж Монголын ард түмний гарын үсгийг зуруулж, Монгол Улсын тусгаар тогтнолыг үгүйсгэсэн оролдлого хийсэн. Энэ цуглаанаас хойш маш олон хоног “No Naadam” хөдөлгөөний мэдээллийн араас хөөцөлдөж явлаа.

 

Энэ “No Naadam” хөдөлгөөн үүсэх болсон шалтгааныг МСДН-ыг үүсгэн байгуулагч Баабар буюу Б.Батбаяр анх санаачилсан. Энэ хүн маш олон удаа сонин сэтгүүл, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд Монгол улсад 7-р сарын 11-нд юу ч болоогүй, 1921 оны 7-р сард Нийслэл хүрээнд хэд хоног үргэлжилсэн бороо ороод, архичин, луйварчин, мөрийтэй тоглоомчин Д.Сүхбаатар гэдэг хүн хэдэн цэргээ дагуулж Туулын хөвөөн дээр бургас цавчсаныг баяр гэдэг. Тийм учраас энэ бол тусгаар тогтнол биш гэж бичсэн нь шинэ үеийнхний түүхийн мэдээлэлд сөргөөр нөлөөлсөн.

 

Үнэн хэрэг дээрээ 7-р сарын 10-нд Сюй Шү Жаны Засгийн газрыг татан унагааж, тамгыг нь хураан аваад 7-р сарын 11-нд Шинэ Засгийн газар байгуулсан баяраа тэмдэглэсэн. Энэ түүхийг шинэ үеийнхэн мэддэг байх ёстой. Яг тэр өдөр Хятадад жижигхэн өрөөнд Хятадын коммунист намыг байгууллаа гэж хэдэн хүмүүс хуралдаж байсан. Монголын тусгаар тогтнолоо тэмдэглэдэг баярыг шар даалимба оруулж ирж, эсэргүүцэж байна гэж түүхээ мартсан залуу үеийнхнээр гарын үсэг зуруулж, наадмын ажиллагааг тасалдуулсан энэ үйлдлийг Хятадын тагнуулын албад, гадаадын шашны байгууллагууд санхүүжүүлсэн гэдэг нь олон баримтаар тогтоогдож байна. 

“No Naadam” хөдөлгөөнийг зохион байгуулсан “ЗОН”-ын дарга Э.Одбаяр, Т.Бат-Оргил, С.Эрдэнэ, ард нь байгаа Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга болон тэдний хүмүүс тодорхой үйлдлээр өдөөн хатгаж турхирсан байж болох баримтуудыг би олж авсан. Эдгээр баримтыг бид эхлээд ТЕГ, ЦЕГ-т өгч шалгуулна. Эдгээр байгууллага арга хэмжээ авахгүй бол Монгол Улсын Засгийн газарт хандана.

 

Засгийн газар арга хэмжээ авахгүй бол “Даяар Монгол” хөдөлгөөний гишүүд бид өөрсдөө тэр хууль зөрчиж байгаа иргэдийг барьж аваад, эрэмдэг зэрэмдэг болгоод, хувийн хариуцлагын арга хэмжээ авах болно гэдгээ албан ёсоор тунхаглан зарлаж байна. Тэгэхээр ТЕГ, ЦЕГ  арга хэмжээ авахгүй бол Монгол Улсын Засгийн газарт хандаад, Засгийн газар арга хэмжээ авахгүй бол бид тэр хүмүүсийг эрэмдэглээд, тахир дутуу болгоод орхино шүү.

 

Үүний төлөө Хон Хэрэйд овогт Б.Энхбат миний бие болон манай залуучууд ял авч болно. Монгол Улсад гадны санхүүжилтээр өнгөт хувьсгал хийхэд бэлэн болчихсон байгаагийн илрэл бол “No Naadam” хөдөлгөөн." гэв.