М.Лхагвагэрэл шөвгийн дөрөвт 2021 оны Пан Америкийн аварга АНУ-ын Габль Дан Стевесонд 5-0 харьцаагаар ялагдаж хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.

Эхний үеийн хоёр дахь минутад Стевесон хөл авч ард нь гараад 2 оноо авснаар үе дууссан. Харин хоёрдугаар үед манай тамирчныг идэвхгүй байна гэж үзэн торгуулийн 30 секунд тоолсон.

Улмаар оноо авч чадалгүй дахин оноо алдаж 3-0 болсон. Улмаар тоглолт АНУ-ын тамирчны хяналтад орж 5-0 болсноор дууслаа.

Хүрэл медалийн барилдаан маргааш 18:25 цагаас эхэлнэ.