Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд асан М.Энхсайханд уучлал үзүүлэхээр болжээ.

Ерөнхий сайд асан М.Энхсайханд анх хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүссэн  энэ нь нотлогдоогүй тул, Эрчим Хүчний яамны харьяа Тавантолгой цахилгаан станц төслийн нэгжийн захирлаар ажиллаж байхдаа 75 сая төгрөгийн үнэлгээтэй автомашиныг 130 саяар худалдан авч, улсад 55 сая төгрөгийн хохирол учруулсан гэж  жилийн хорих ял оноосон билээ.

Энэ талаар бид М.Энхсайханы өмгөөлөгч Д.Оросоогоос тодруулахад "Надад одоогоор албан ёсны мэдээлэл ирээгүй байна. Гэхдээ би Ерөнхийлөгчийн уулчлал үзүүлэх хүсэлтээ гаргасан" гэлээ. Харин Энхсайханы хүү Батзул энэ талаар өөрийн жиргээнд бичиж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх аавд минь уучлал үзүүлсэнд баярлалаа хэмээн бичсэн байв. 

Ерөнхийлөгч асан Х.Баттулга Ерөнхийлөгчийн суудлаа өгөхөөс өмнө түүнд уучлал үзүүлэх санал гаргасан ч тэрбээр хүлээн аваагүй юм.