"Токио-2020" олимпын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн -57 кг-ын жинд барилдаж байгаа Б.Хонгорзул Африкийн наадмын хүрэл медальт тамирчин Гвинейн Фатүмата Яари Камартай барилдаж, 10:0 харьцаагаар яллаа.

Тэрбээр хүрэл медалийн төлөө олимпын аварга, Америкийн тамирчин Х.Мароулистай барилдаж оноогоор ялагдал хүлээн энэ удаагийн олимпын наадамд тавдугаар байраар тэмцээнээ өндөрлөж байна.