Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо.

Хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Тодруулбал, ургац хураалт, Богдхан төмөр замын асуудал болон Хөшигийн хөндий дэх бүтээн байгуулалтын талаар холбогдох салбарын сайд нар мэдээлэл хийх юм.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан "Засгийн газрын хуралдаанаар ургац хураалтын талаарх тогтоол батлагдлаа. Энэ жил өмнөх жилүүдтэй харьцуулахад өндөр ургац хурааж авах төлөвтэй байна. Энэ онд 616 мянган га талбайд үр тариа тарьсан. Үүний 461.8 мянга га-д улаанбуудай, 19.1 мянган га-д төмс, 9.4 мянган га-д хүнсний ногоо, 86.4 мянган га-д тосны ургамал нийт 4.7 мянган га-д жимс жимсгэнэ тариалсан. Соёололт болон технологийн хувьд 90 хувийн сайн дүнтэй байгаа.

Орон нутгийн болон олон улсын чанартай замын эвдрэлийн асуудлыг шийдвэрлэх чиглэл гарлаа. Намрын хугацаанд ургацаа бүрэн хурааж авахад ажиллах хүчин хүндрэлтэй байна. Иймд Засгийн газар шийдвэр гаргаж, МСҮТ болон их, дээд сургуулийн оюутан залуус, цэргийн алба хаагчид, ААН-үүдийг ургац хураалтад хамруулна. Ингэхдээ үнэгүй ажиллахгүй. ААН-үүд гэрээгээ байгуулаад ажиллана.

Дунджаар өдөрт 50 мянган төгрөгийн цалингаар ургац хураалтад ажилчдаа ажиллуулахад бэлэн байна гэдгээ ААН-үүд хэлсэн. ААН-үүдээс ургац хураалтад оролцох 8,000 орчим хүсэлт ирээд байна. 

Өнгөрсөн онд нарийн ногоогоор дотоодын хэрэгцээний 45 хувийг хангасан. Энэ жил урьдчилсан тооцоогоор 60 хувьд хүргэх боломж байна гэж харж байгаа. Ургац хураалт дуусахаар энэ дүн нэгтгэгдэж гарна" гэлээ. 

ШУУД ҮЗЭХ: