Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын Үндэсний Бөхийн Холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан өнөөдөр болох тухай Монголын Үндэсний бөхийн холбооноос мэдээлжээ.

Уг барилдаан өнөөдөр эхлэх бөгөөд улсын аварга 4, улсын арслан 3, улсын гарьд 5, улсын заан 9, улсын харцага 18, улсын начин 64, нийт 103 улсын цолтон тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 512 бөх зодоглохоор бүртгүүлсэн байна.

Харин 2021 оны наймдугаар сарын 14-ний өдөр бүртгүүлсэн сумын цолтон болон залуу бөхчүүд тус барилдаанд багтаж барилдах боломжгүй болсон учир эдгээр бөхчүүд МҮБХ-ны санхүүгээс мандатын төлбөрөө буцаан авах боломжтой аж.