“Токио-2020” зуны паралимпын наадмын нээлтийн ёслол өчигдөр 19:00 цагт Токио хотын үндэсний цэнгэлдэх хүрээлэнд болсон.

16 дахь удаагийн Паралимпын их наадам наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5-нд болох юм. Тус наадамд 168 улсын Үндэсний паралимпын хороо/ҮПХ/-ны 4400 гаруй тамирчин 22 спортын төрөлд 540 багц медалийн төлөө өрсөлдөнө. Манай улсын 11 тамирчин Пара Жүдо, Таеквондо, Байт харваа, Буудлага, Хөнгөн Атлетик, Хүндийн өргөлт гэсэн спортын зургаан төрөлд эх орноо төлөөлөн өрсөлдөх юм.

Паралимпад оролцох Монгол тамирчдын тэмцээний хуваарийг танилцуулж байна