Монголын Рок Поп урлагийн залгамж үе МОТIVE хамтлагийн залуус ээлжит уран бүтээлээ та бүхэнд тун удахгүй өргөн барих гэж байна.~Хүү нь таньдаа~ хэмээх тус уран бүтээлдээ зориулж богино хэмжээний киног бүтээсэн бөгөөд ~BURNS STUDIO (ГАНТУЛГА)~болон~FANTASTIC~продакшн (Жүжигчин СТА БАТСАЙХАН) тэргүүтэй нэгэн үеийн найзууд хамтарч ~Хүү нь таньдаа~Богино хэмжээний кино болон клипийг бүтээжээ.

Дууны шүлгийг MOTIVE хамтлагийн ахлагч Б.Эрдэнэбаяр,аяыг НОМИНТАЛСТ хамтлагийн дуучин ХАЯНАА зохиосон бөгөөд киноны гол дүрд МУСТА жүжигчин Б.ЭРДЭНЭЦЭЦЭГ  тоглож мөн TV COCKTAIL хамтлагийн жүжигчин ӨӨСКӨ,ЭНХБАЯР, СУЙС-ын багш СТА Жүжигчин ГАНХҮҮ, жүжигчин АРИУНБОЛДМУГЖ ЦЭНД-АЮУШ нар оролцон тоголжээ.~Хүү нь таньдаа~уран бүтээлийг тун удахгүй 2014.05.18 нд телевизийн олон сувгуудаар албан ёсны эрхтэйгээр хүлээн авч үзээрэй. Хайртай ээжийнхээ хүү нь болж төрсөн хүн бүхний ачлалт сайхан ээжүүдэд зориулав.

 

                                        Хүндэтгэн ёсолсон;   MOTIVE хамтлаг.