Өмнөговь аймагт маргааш өглөөний 06.00 цагаас эхлэн хөл, хорио тогтооно
2021/09/12

Өмнөговь аймгийн онцгой комисс хуралдаж, халдварын тархалт өндөр байгаа учир хөл хорио тогтоох шийдвэр гаргасан. Тодруулбал, өвчлөлийн тархалт өндөр байгааг харгалзаж маргааш буюу есдүгээр сарын 13-ны өглөө 06.00 цагаас 25-ны 06.00 цаг хүртэл хөл хорио тогтоохоор болж, аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласан билээ.
Мөн маргаашаас аймаг, сумдад иргэдийн хөдөлгөөний хязгаарлалт тогтоох юм байна. Ингэхдээ дараах зохицуулалтыг хийх юм байна.
- Бүх хичээл, сургалт цахимаар хичээллэнэ.
 - Аймаг, сум, cуурин газраас зөвшөөрөгдсөнөөс бусад орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлана.
 - Нутаг дэвсгэрийн хэмжээнд орой 18.00 цагаас өглөө 05.00 цаг хүртэл иргэдийн хөдөлгөөнийг бүрэн хязгаарлана.
 - Төрийн байгууллагууд 09.00-16.00 цаг хүртэл ажиллана.
 - Зөвшөөрөгдсөн үйлчилгээ 07.00-17.00 хооронд ажиллана.
 - Хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл, барилга, уул уурхай, эрчим хүч бүтээн байгуулалтын ачаа тээвэрлэх хүсэлтийг АОК. www.smartgobi.com системээр зөвшөөрөл өгнө.
 - Харьяаллын бус иргэдийг нэвтрүүлэхгүй.
 - Уул уурхайн ээлж солих ажиллагааг журмын дагуу зохион байгуулна.
 - Нэг дор таваас илүү хүний бөөгнөрөл үүсгэхгүй гэжээ.
 






                                
                                
                                
                                
                                
					
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
					