НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр 19:30 цагт  Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. 

Өнөөдрийн тохиролд 2021 оны наймдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийж, Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн баримтууд орох юм. 

Энэ удаагийн тохирлын супер хонжвор 40 сая төгрөг байна.