Зарим шатахуун түгээх станцын АИ-92 бензин дууссан гэх шалтгаанаар худалдахгүй байна. Шатахуун худалдаж байгаа цөөн тооны ШТС-д дараалал үүсээд байгаа юм.

Түүнчлэн зарим ШТС зөвхөн талоноор буюу гэрээтэй ААН-үүддээ АИ-92 бензин худалдаалж байна. 

Энэ талаар Ашигт малтмал, газрын тосны газрын хэвлэлийн төлөөлөгч болон холбогдох албан тушаалтнуудаас тодруулах гэсэн боловч мэдээлэл өгөх хүн олдсонгүй. 

Энэ сарын 14-нд АМГТГ-аас мэдээлэл хийх үеэрээ тус газрын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр "АИ-92 шатахуун 21, дизель түлш 35 хоногийн нөөцтэй. Үнэ нэмэгдэх нөхцөл үүсээгүй" хэмээн хэлж байсан. Гэсэн ч уг мэдэгдлээс зургаа хоногийн дараа АИ-92 бензиний хомсдол үүсээд байна.