Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон зүүн зүгийн нутгийн зарим газар,төв, говийн нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, өмнөд хэсгээр зүүнээс секундэд 5-10 метр, говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 8-13 градус, говийн бүсийн өмнөд хэсгээр 20-25 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 13-15 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 1 градус дулаан, харьцангуй чийг 52 хувь, агаарын даралт 870гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна