Загварын ертөнцийн төгс хосууд хэмээн нэрлэгддэг С.Төгс, Н.Эрдэнэцогт нар салаад удаагүй байгаа. Хөөрхөн охинтой болсон хосуудын амьдрал удаан үргэлжлээгүй хоёр тийш болсон нь олон хүнийг гайхшралд оруулсан.

Тэгвэл саяхан С.Төгс "За Ээгийд хандаж хэлэхэд чи шууд бичиж байгаа бол би ч бичье. Чи охиноо харахаас илүү найзуудтайгаа буудалд архидахыг илүүд үздэг байсан. Хэзээ ч хажууд байгаагүй. Тэгэхээр чи чадаагүй юм чинь хэдэн сарын турш чадаад ирсэн хүнд нь зай тавь даа. 17-той жоохон охин байгаа биш хэзээ нэгэн цагт сална гэж нийлэх үү? Тэр хүүхдээ бай болгоод гээд байгаа хүнд би охиныхоо эрх ашгийг нэгдүгээрт тавина. Би хэн нэгэнтээ нийлэхэд охин яахлаараа бай болдог юм? ойлгохгүй байна. Аан зөндөө урмын үг хайрласан тэр олон зуун хүнд баярлалаа. Би үнэхээр жаргалтай байгаа" хэмээн нийтэлжээ.

Д.Ана