“Unitel”, “Univision” компаниас “Холливуд Монголд” хөтөлбөрийн хүрээнд дахин өдөрлөг зохион байгуулахаар болжээ. Өдөрлөг өнөөдөр 18:00 цагаас эхэлнэ.

Хүрэлцэн ирсэн зочид та бүхэн "централ таувер"-ын урд талбайд киноны баатруудтай зургаа авхуулах боломжтойгоос гадна “Задгай кино театр”-т тухлан холливудын хамгийн сүүлийн үеийн хоёр киног үзэх боломжтой. Мөн зургийн автомат машинаар зургаа авахуулах, асуултанд хариулж бэлэг авах зэрэг сонирхолтой хөтөлбөр багтжээ. Задгай талбайд гарах кинонууд үнэгүй төлбөргүй гарах юм.

Дашрамд дуулгахад," А-sound", "Татар" зэрэг хамтлаг дуучид ирж ая дуугаа өргөх юм байна.

Д.Ана