УИХ-ын нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт өнөөдөр 07:00-22:00 цагийн хооронд явагдана.  СЕХ-ноос сонгогчдын ирцтэй холбоотой мэдээллийг цахим хуудсаар дамжуулан хүргэж байгаа.   

Уг хуудаст мэдээлснээр 10:00 цагийн байдлаар Хэнтий аймагт сонгогчдын ирц 37.59 хувь, Сонгинохайрхан дүүрэгт  40.61 хувьд хүрчээ. 

Аравдугаар сарын 10-нд явагдсан нөхөн сонгуулийн ирцийн дүн мэдээгээр Хэнтий аймагт нийт 18,796 сонгогч бүртгэгдсэнээс 37.04 хувь нь, харин Сонгинохайрхан дүүргийн 45,151 сонгогчийн 39.61 хувь нь санал хураалтад оролцсон юм. 

УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрог буюу Хэнтий аймгийн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчийн тоо 50,752 бол 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт бүртгэгдсэн сонгогчийн тоо 113,993 байна.