УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат мэдээлэл хийлээ. Тэрээр дахин хоёр гишүүнээ намаас хасч байгаагаа мэдэгдлээ.

Энэ тухай “Эрх баригчдад хариуцлага тооцохоор ажиллаж байна. Н.Ганибал, Ж.Батсуурь нар нь намын эсрэг удаа дараа үйлдэл гаргасан тул намын гишүүнээс дөрвөн жилээр хасах сахилгын шийтгэл оногдуулж байна.

Ингэснээр АН-ын бүлэг өнөөдрөөс 8 гишүүнтэй боллоо. Цаашид наймуулаа үргэлжилж ажиллана. Намаас хасах шийдвэрийг Үндсэн дүрмийн хорооноос гаргаж намын удирдлага баталсан. Мөн нөхөн сонгуулийн талаар байр сууриа илэрхийлье. Монгол улсын сонгууль 50 хувьиас дээш хүн санал өгч байж ард түмнийг төлөөлөх хүн сонгогддог. Гэтэл Хэнтийн нөхөн сонгууль 46, Сонгинохайрханых 48 хувьтайгаар өндөрлөлөө” гэв.