БНСУ-д монгол эмэгтэй архидан согтуурсан үедээ жолоо барьж, ресторан мөргөсөн гэх осол бүртгэгджээ. Тодруулбал, тус улсад ажиллаж амьдардаг 30 гаруй насны эмэгтэй А нь 0.08 бүхэл согтолттой үедээ жолоо барьж ийнхүү осол гаргасан байна.

Эх сурвалжийн мэдээлснээр тухайн иргэн хамт ууж байсан хүнтэйгээ муудалцсаж, жолоо барьж явахдаа ийн осол гаргасан байж болзошгүй аж. Одоогоор цагдаагийн байгууллагаас тухайн эмэгтэйн учруулсан хохирлын хэмжээг тогтоож буй бөгөөд хүн бэртэж гэмтээгүй гэх мэдээлэл байна.