Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн мэдээллийг өглөө. Сүүлийн 24 цагт халдварын 1744 тохиолдол /Улаанбаатарт 917, орон нутагт 827/ илэрч, 0-80 гаруй насны 16 иргэн нас баржээ.

Биеийн байдал нь:

  • Хөнгөн 9323
  • Хүндэвтэр 6900
  • Хүнд 2155
  • Нэн хүнд 386 өвчтөн эмчлүүлж байна.

Хэвтэн эмчлүүлж буй 18764 иргэний 3522 нь хүүхэд, 1259 нь жирэмсэн эх байна. Гэрийн ажиглалтад 51946 иргэн байна.