Анх "ТВ Коктейль" хамтлагийн жүжигчнээр олонд танигдсан эрхэм бол Э.Цолмонбаяр. Тэрбээр тайз, дэлгэц гэлтгүй салбар бүрт уран бүтээлээ туурвиж, алиалж хүмүүсийг инээлгэж явдаг.  Хөгжилтэй, мэдрэмжтэй залуу хэмээн үзэгчдэд үнэлдэг юм.

Телевизийн нэвтрүүлгээс кино урлагт амжилттай орсон тус хамтлагийн жүжигчин Цоомоо “Сайн уу, амьдрал минь”, “Намрын синдром”, “Мөнгөний гахай” кинонууд мөн “Хоёр ертөнцийн буудал” жүжиг хүртэл тоглон үзэгчдийн хүртээл болгож чадсан авьяаслаг уран бүтээлч мөн шаггүй хөтлөгч.

Саяхан “Unitel”, “Univision” компаниас “Холливуд Монголд” хөтөлбөрийн хүрээнд амралтын өдрөөр "Задгай кино театр"-т холливудын нээлтээ хийгээд удаагүй байгаа хоёр киног хуран цугласан олондоо үнэгүй үзүүлж сонирхуулсан билээ.

Энэхүү өдөрлөгийн хөтлөгчөөр жүжигчин Цоомоо ажилласан юм. Тэрбээр "Groods" хүүхэлдэйн киноны баатар болж багачуудыг баясгаж, инээд хөөр бэлэглэсэн нь хүрэлцэн ирсэн хүн бүрт таалагдсан нь дамжиггүй ээ. 

                   

Д.Ана