сонин mn

Ардчилсан нам УИХ-ын гишүүн Ц.Туваан, УДШ-ийн шүүгч Х.Сонинбаяр, УДШ-ийн тамгын газрын дарга С.Амардэлгэр нарыг шалгуулахаар АТГ-т өглөө.

сонин mn

 

 

Энэ үеэр АН-ын дэд дарга Д.Ганбаяр:

"Улсын дээд шүүхийн шүүгч нь хууль зөрчиж өөрийн гаргасан мэдээлэлдээ тулгуурлан Ардчилсан намын маргааныг хэт нэг талыг баримталж шийдвэрлэж буй мэтээр ташаа мэдээлэл хийсэн. Хууль, шүүхийн байгууллагаар маргааныг шийдвэрлэх гэхээр Ц.Тувааныг АН-ын дарга мэтээр ойлгож байгаа учир асуудал шийдвэрлэгдэхгүй өдийг хүрлээ. Өнөөдрийн намын маргааны гол буруутан нь Ц.Туваан, УДШ-ийн шүүгч Х.Сонинбаяр, УДШ-ийн тамгын газрын дарга С.Амардэлгэр нарыг гэж үзэж байгаа учраас АТГ-т хандаж байна." гэв