Нийтийн дуучдын нэгдсэн холбооны тэргүүн, МУСТА Г.Чинболор өөрийн бие даасан “Төгөлдөр гоо” тоглолтоо энэ сарын 22-нд Монгол бөхийн өргөөнөө толилуулахаар товоо зарлаад байгаа билээ.

Тус тоглолтын албан ёсны хэвлэлийн хурал өнөөдөр 13:00 цагаас “Соёл урлагийн мэдээллийн төв”-ийн Бишрэлтийн салбарт боллоо. Хэвлэлийн хуралд  МУСТА Г.Чинболор тэргүүтэй тоглолтын зохион байгуулагч уран бүтээлчид оролцож, тоглолтын талаархи дэлгэрэнгүй мэдээллиййг хүрэлцэн ирсэн сэтгүүлчдэд хүргэсэн юм.

Ихэр мэт нэр ижилссэн дуучдын дундаас гэгээн хайр, уянгалаг хэмнэл, хөнгөн айзам энэ бүхнээрээ ялгарж үзэгч, сонсогчдынхоо хайр хүндэтгэлийг хүлээж байсан Г.Чинболор, Б.Энхмэнд нар өмнө нь хоёр удаа бие даасан тоглолтоо хийж байсан аж. Тэгвэл энэ удааад дуучин, МУСТА Г.Чинболор өөрийн анхны бие даасан “Төгөлдөр гоо” тоглолтоо  толилуулах гэж байна.

Тоглолтонд МУГЖ Г.Эрдэнэбат, МУСТА Б.Энхмэнд, БЦДБЧуулгын уран бүтээлчид оролцон тоглоно. Билетийг бөхийн өргөөний кассаар худалдаална. Тоглолттой холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 93090000, 1905 дугаараас лавлаарай.