Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 536 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 339 нь Улаанбаатар хотод,
  • 197 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны найман хүн нас баржээ.

Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,860 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 8,759 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 19,183 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 3,488
  • Хүндэвтэр – 3,985
  • Хүнд – 1,102
  • Маш хүнд - 184 хүн байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.