Монголын баячуудын жагсаалтыг тэргүүлдэг "Женко" Х.Баттулга цагтаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан шаггүй сайн тамирчин. Мөн дэлхийн цомын тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан билээ.

Спортын салбарт гаргасан түүний нөр их хүч хөдөлмөрийг үнэлэн "гавьяат тамирчин" цолоор энгэрийг нь мялаасан гэдгийг уншигч та мэднэ. Х.Баттулга 1990 онд бизнесийн салбарт хөл тавихаар шийдэж “Женко” ХХК байгуулсан. Бизнесийн гараагаа эхлэх хуримтлалыг тамирчин байхдаа цуглуулсан гэдэг. Тэрбээр уйгагүй хөдөлмөрлөсний үр дүнд өнөөдрийн энэ өнөдөрлөгт хүрсэн бөгөөд Монголын толгой баян улс төрчдийн нэг болж чадсан.

Түүнийг хэлсэн үгэндээ эзэн болж чаддаг гэж ойр тойрныхон сайшаадаг. Өөрийнхөө туслахаар нэг жил ажилласан залууд “нүнжигтэй″ хандан үнэтэй машин бэлэглэсэн талаар цахим ертөнцөөр шуугиан дэгдлээ. Түүний туслах өөрийн цахим хуудаснаа “14 жил МоАХ, АН-ын төлөө зүтгэж, гадаа гандаж хөдөө хөрч явахад, ганцхан жил "Женко"-гийн туслах хийгээд л ийм болжээ” хэмээн олон нийтэд зарласан юм.

Д.Ана