Эрүүл мэндийн сайд С.Энхболд өөрийн албан ёсны цахим хуудаснаа коронавирусийн шинэ хувилбартай холбоотойгоор уриалга гаргажээ. 

Тэрбээр "ДЭМБ арваннэгдүгээр сарын 26-ны өдөр хуралдаж, SARS-CoV2 вирусийн шинэ хувилбар болох Омрикон (В1.1.529) мутацыг халдварлах, тархах чадвар өндөр байж болзошгүй учир "онцгой анхаарал татах хувилбар" жагсаалтад бүртгэн авлаа.

Энэхүү хувилбарт альфа, бетта, гамма, дельта (4) хувилбарууд байсан бол ийнхүү нэгээр нэмэгдлээ. Одоогоор Өмнөд Африк, Боствани, Хонг Конг, Израиль улсуудад бүртгэгдээд байна.

Дэлхийн улс орнууд энэхүү хувилбарын талаар олон судалгаануудыг эхлүүлээд байна.

Энэ хувилбарын эсрэг ДЭМБ тухайлсан арга хэмжээг зарлаагүй байгаа бөгөөд хүн хоорондын зай барих, маскаа зүүх, гарын ариун цэврийг сахих, вакцинжуулалтдаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Мөн тун чухал шаардлага гараагүй бол гадаад оронд зорчихгүй байцгаая" хэмээжээ.