Өнгөрсөн арваннэгдүгээр сард МУИС-ийг бүтцийн томоохон өөрчлөлтөнд оруулсан. Үүнийг эсэргүүцсэн хэсэг оюутан сургуулийнхаа захиргааны шийдвэрийг хууль бус хэмээн үзэж өөрсдийнхөө эрхийг хамгаалахаар тайван жагсаал хийх аж. Мөн бүтцийн өөрчлөлтийн алдаанаас гадна хөтөлбөрийн шинэчлэлээс үүдэлтэй төлбөрийн дарамт, энэ жилийн сургалтын төлбөрийн нэмэгдэл, түүний зарцуулалт ба ирэх жилийн сургалтын төлбөрийн өөрчлөлтийн санал, сургалтын төлбөрийн суурь хураамж, түүний зарцуулалт, сургалтын төлбөрийн нэмэгдэлтэй дүйцсэн сургалтын чанар, суралцах орчны өөрчлөлтийн биелэлт, түүний үр дүн, оюутнаа сонсдог, хүндэлдэг, тэднийг дэмжиж урамшуулдаг сургуулийн захиргааг шаардахаар болжээ.

Энэхүү жагсаал маргааш буюу лхагва гаригт өглөө 9.00 цагт МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байрны урд болно. Харин үүнтэй холбогдсон хэвлэлийн бага хурлыг өнөөдөр "Монгол Ньюс" төвд 12.00 цагт хийх юм.