Согтуугаар жолоо барьж хүний амь хохироогоод, ажлаас халагдсан цагдаа амиа хорложээ
2021/11/30

Хүн амины хэргээр шалгагдаж байсан цагдаагийн алба хаагч өнгөрсөн шөнө (2021.11.30) амиа хорлосон хэрэг гарчээ.
Тэрээр өөрийгөө боомилж нас барсан бөгөөд Сонгинохайрхан дүүргийн замын цагдаад ажилладаг байсан талаар эх сурвалж мэдээллээ.
Талийгаач согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байхдаа явган хүний амь насыг хохироосон хэргээр хуулийн байгууллагад шалгагдаж байсан аж.






                                
                                
                                
                                
                                
					
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
					