Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 139 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.

Энэ нь сүүлийн есөн сар орчмын хугацаанд нэг хоногт шинээр илэрсэн хамгийн бага тохиолдол болж байна. Хамгийн сүүлд 2021 гуравдугаар сарын 17-ны өдөр улсын хэмжээнд халдварын 130 тохиолдол илэрсэн бөгөөд түүнээс хойш өдөр бүр 130-аас олон хүн халдвар авсан нь батлагдаж байв. 

Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 384,870 болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотодын халдвар бөгөөд

  • 105 нь Улаанбаатар хотод,
  • 34 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас нэг хүн нас баржээ. 

Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,944 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 4,449 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 8,321 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн-1,651
  • Хүндэвтэр-2,187
  • Хүнд-514
  • Маш хүнд-97 хүн байна.