Сайн байна уу би нэг юм асуух гэсийн би одоо 28 настай жирийн л нэг ажил хийдэг залуу Эхнэртэйгээ танилцаад 4 жил цуг амьдарч байна.

Бид хоер 4 жилийн өмнө өмссөн хувцастайгаа л түрээсийн байранд амьдарч байсан. Одоо 2 өрөө байр унах унаатай хүнээс дутах юмгүй сайхан л амьдарч байна. Гол шалтгаан нь манай эхнэр хэзээч хүүхэд гаргахгүй гэдэг. Би хүнд үзүүлж харуулая эмэнэлэгээр явая гэхээр зөвшөөрдөггүй. Би хүүхэдийн хүслэн болсон нэгэн байна. Энэ асуудлаас болоод бөөн хэрүүл болно. Сүүлийн үед би гэртээ харих дургүй болсон. Заримдаа ажил дээрээ 10-11 цаг хүртэл сууна. Амралтын өдөр гэрт байх үнэндээ хэцүү байдаг болхоор би хаашаа ч хамаагүй яваад өгнө. Сүүлдээ энэ хүний дэргэд байх хүсэлгүй болоод байгаа.

Саяханаас багаасаа найзалж байсан хүүхэн гэнэт гарч ирээд бид 2 хааяа уулздаг болсон надад сайн ханддаг учир нь  тэр маань 4 настай хүүтэй хүүхдийг хархаар нэгэл сайхан өхөрдмөөр нэг удаа бид 3 цуг гадуур хоол идээд сууж байтал хажуу ширээний эмээ ямар сайхан гэр бүл бэ гэж хэлж байсан . Би үэнхээр халуун дулаан гэр бүл хүсэж байна. би эхнэрээсээ салаад хүүхэдтэй хүүхэнтэй суух уу аль эсвэл хүүхэдгүй хэрүүлтэй амьдралаа сонгох уу Би одоо яах бэ цаашид яавал дээр бэ