МАН-ын Их хурлын талаар Шадар сайд С.Амарсайханы байр суурийг сонсож, цаг үеийн асуудлаарх зарим зүйлийг тодрууллаа.

-Эрээний боомтоор ачаа тээвэр нэвтрүүлэх ажил хэзээнээс эхлэх вэ. Энэ сарын 5-наас чингэлэг тээврээр ачаа нэвтрүүлэхээр тохиролцсон гэсэн юу болов?
-Хятадын талд халдвар гарсан учир хилийн боомтыг хаасан. Дахин нээх асуудлыг хоёр талаас ярилцаж тохиролцсон. Чингэлэг тээврээр ачаа нэвтрүүлэхээр болж, хоёр тал бэлтгэлээ хангасан боловч Хятадын талаас манай бэлэн байдлыг газар дээр нь очиж харна гэсэн учир тодорхой хугацаагаар хойшилж байна гэв.