Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр өглөө болсон юм. Энэ үеэр нийтийн тээврийн асуудал яригдлаа.

НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулгын танилцуулснаар нийтийн тээврийн үйлчилгээний тээврийн хэрэгслийн цэвэрлэгээ, үйлчилгээг сайжруулах, жолооч нарын харилцаа хандлагад анхаарах үүрэг өгсний дагуу давхардсан тоогоор 16 мянга гаруй тээврийн хэрэгсэлд цэвэрлэгээ, ариутгал  хийжээ.

Авто замын нэгдүгээр эгнээгээр зорчиж, нийтийн тээврийн үйлчилгээнд саад учруулсан 9,005 тээврийн хэрэгсэл, автобусны зогсоол дээр зогссон 705 тээврийн хэрэгслийн жолоочид хариуцлага тооцсон байна.

Нийслэлийн хэмжээний төрийн албан хаагчдын нэгдсэн систем буюу ERP-гаар нийтдээ  8,721 үүрэг даалгавар өгөгдсөнөөс 87 хувийн гүйцэтгэлтэй биелсэн гэж дүгнэжээ.