Нийслэлийн Баянзүрх дүүргийн тавдугаар хороо, Монелийн 25 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11:20 цагт хүлээн авсан байна.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 11:27 цагт очиход иргэн О-ийн 5 ханатай гэр, иргэн Н-ийн 5 ханатай гэр тус тус шатаж байсыг 15 минут ажиллан унтраажээ.  Уг гал түймэрт иргэн Б /30 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсныг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.