Улсын хэмжээнд энэ сарын байдлаар 14 аймгийн 51 суманд нийт 81 удаагийн ой, хээрийн түймэр гарчээ. Түймэрт 1562 га ой, 1.429 мянга га хээр тал шатаж, 7437 мянган толгой мал өртжээ. Түүнчлэн Дорнод аймгийн Баян-Уул сумын “Бооны ар” гэдэг газарт түймэр гарч иргэн О амиа алдсан байна. Ийнхүү түймрийн улмаас байгаль экологид 658 сая төгрөг, эд материалын 30 гаруй сая төгрөгийн хохирол учирч, гал унтраахад 31.3 сая төгрөг зарцуулжээ.