Бизнесийн төслийн менежментийн 37 + , венчур (эрсдэлтэй) хөрөнгө  оруулалтын  14+, крипто салбарын судалгааны  6+ жилийн туршлагатай Крипто доогтэр О.Бадрал ийнхүү дүгнэжээ:

“Market shop coin /msc”   зоосны танилцуулгыг уншлаа. Уг нь тун  ойлгомжтой , зөв бизнесийн загвартай койн юм. Тэгээд  ч уг койныг гаргаж байгаа хуулийн этгээд нь өөрсдөө энэ бизнесээ эрхлээд 4 жил болж байгаа, 100 гаруй ажилтан, 8000 гаруй нэрийн бараа борлуулдаг, 500.000 хэрэглэгчидтэй онлайн худалдааны платформ,  бодит бизнес юм байна.

Блокчэйн технологийн хөгжлийн үр дүнд гарч байгаа асар их боломжийг ашиглан койноо гаргаж шинэ төслийнхөө  санхүүжилтийг босгож байгаа юм байна. Харин танилцуулгад   койноо зөвхөн санхүүжилт босгох арга хэрэгсэл талаас нь авч үзсэнээс  болоод  нь уг койны эко системийн  боломж буюу монголын үйлдвэрлэгчдийг яаж дэлхийд гаргах гэж байгаагаа   гаргаж харуулж чадаагүй санагдлаа.

Гэхдээ сүүлийн үед гараад койны нэр хүндийг унагаад байгаа зарим шит гэгдэх койнуудаас ялгарах гол ялгаа нь уг  зоосны үнэ цэнэ ирээдүйд өсөж байх шийдлүүдийг олж танилцуулгадаа суулгаж өгсөн байна. Тухайлбал уг зоос нь тодорхой хэрэглээтэй юм байна. Монголын жижиг дунд  үйлдвэрлэгчдэд зориулсан онлайн худалдааны иж бүрэн  үйлчилгээг тухайлбал,  өөрийн нэрийн барааны дэлгүүрийг нээх, дундын захиалга, хүргэлт, хангамж, ухаалаг агуулах,  оффистой байх  зэрэг үйлчилгээг үзүүлэх юм байна.  Мэдээж хэрэг  MSC зоосоор  үйлдвэрлэгчид  платформ дээр төлбөр тооцоогоо төлнө.   Мөн худалдан авагчдадаа Market.mn  2022 оны 1-р сараас эхлэн худалдан авалтын үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх койны урамшуулалыг  олгох бөгөөд энэхүү койноо зах зээл дээрээс худалдан авч байх юм байна. Зоос эзэмшигчдэдээ  одоо ажиллаж байгаа бодит бизнесийнхээ  (Market.mn болон market.shop)  төслүүдийн ашгийн 30 хувийг сар бүр  ноогдол ашиг болгон тараана.Мөн үүнээс гадна  уг койноор staking (хадгаламж  хийх), зээл авах боломжтой нь уг зоос их хэрэглээ сайтай зоос болохыг харуулж байна.

Дээрх дээр  нэмж тэмдэглэхэд зоосны токеномикс  нь зоосны үнийг нь савлуулаад байхааргүй бөгөөд эрэлтийг нь байнга нэмэгдүүлж байхаар  бодолцсон  санагдлаа. Нийт гаргаж байгаа зоосныхоо 61 %-ийг 2-5 жил түгжих юм байна. Энэ нь юуг хэлж байна вэ гэвэл  зах зээлд гаргах 39% -иараа үндсэндээ төслөө санхүүжүүлж хэрэгжүүлнэ,  үлдэх хэсгийг бизнесээ амжилттай  болсны дараа буюу зоосны үнэ цэнэ өссөн үед  зах зээлийн  эргэлтэнд оруулна гэсэн хэрэг юм.