Сайн байна уу? Хадмуудын талаар. Хадмуудтайгаа саяхан анх танилцаад яг сар болоод гэртээ ирснээс хойш хадам ээж өдөрт 2 удаа залгана, хадам аав 1 удаа залгана.

Манай нөхрийн анхны том хүү өвөө эмээ дээрээ байдаг 13тай. Бас чат бичнэ. Анхандаа баярлаж байсан л даа. Хөөрхөн дотно юм бэ гээд. Даанч залгахаараа хадам ээж дандаа ингэх гэсэн чинь мөнгө хүрдэггүй, тэгэх гэсэн чинь мөнгө хүрдэггүй, ингэмээр байдаг, энэ маань ч болохгүй юм, хүүхдэд амттай юм авч өгөх гэсэн юм, би ханиад хүрчихлээ ханиадны эм байхгүй, хүнд өр тавьсан байсан нэхээд байна, дэлгүүрийн өр нэхэгдээд байна, тийм юм хийж идэх гэсэн материал дутаад байна, хот явах гэсэн зардалгүй байна, нэгжгүй болчихлоо гэхээс эхлээд залгах бүртээ мөнгөний проблем яриад байх юм. Уг нь манай хүнийг ажилгүй байж байж байгаад ажилдаа ороод 14 ч хоноогүй биднийг мөнгөгүй, арай гэж бензиний мөнгөө залгуулаад ирснийг мэдэж л байгаа л даа. Тэгээд хүү рүүгээ залгахгүй яагаад над руу залгаад байгаа юм бол гээд.

Манай хүний хүү бас чатаар мөнгө асуугаад, хадам аав бас мөнгө асуугаад л надаас. 2 настай охиноо гэртээ хараад суудаг надаас яагаад ингээд байгаа юм бол гээд гайхаж сүүлдээ уур хүрээд байдаг болчихлоо. Хадам ээж бол яг чи өг гэж хэлэхгүй хэрнээ тойруугаар надаас л авах гээд байгаа юм шиг. Миний охиныг хальт асууж юу хийж бна гэхээр нь хариулахын завдалгүй би харин нэг ингэх гэсэн чинь тэгээд ингээд гээд л мөнгө ярина. Нөхөр ажил ихтэй өр ихтэй байгаа учраас би уг нь амьхандаа хэмнээд цалин нь буутал өөрөө болгоод байгаа юм.

Хадам аав ээж рүү би багаар 3н удаа мөнгө өгсөн. Нөхөртөө хэлэх гэхээр яг чи өг гэдэг үг тэдний амнаас гараагүй болохоор дуугүй л байгаад байна. Танилцаад удаагүй болохоор утсаа авахгүй байх гэхээр бас дургүй болчих болов уу гээд чадахгүй юм. Манай нөхрийн том хүү нь ээжтэйгээ байнга холбоотой, хадмууд ч холбоотой байдаг хэрнээ ядаж хүүхдийн хэрэглээнийх нь мөнгийг надад ярих нь зүй ёсны хэрэг үү?

Төрсөн ээж нь байхад би хойд ээж болчихно гэж байх уу? Ер нь яавал дээр вэ? Эсвэл би олоод ч болов өгөх ёстой юмуу ер ойлгохгүй ойрд жаахан стрессдээд байнаа, яг оройн хоолны үеэр залгаад л ийм ч мөнгөгүй тийм ч мөнгөгүй гэдгийг нь сонсоод бухимдаад байна. Уг нь тэтгэвэртэй, малтай жижиг түцтэй хүмүүс шд. Манай гэрт бас хэрэгтэй зөндөө юм бий, айл болж байгаа юм чинь. Намайг анх танилцах гэж очихоос өмнө манай хүн рүү огт залгаж мөнгө төг ярьдаггүй байснаа яагаад ингээд байгаа юм бол..