Поп акапелла урсгалаар уран бүтээлээ туурвидаг S4 хамтлагийн залуус шинэ оны босгон дээр дэлхийд алдартай зул сарын дуунуудыг коверлон фэнүүддээ бэлэг барьсаар байна.

Өнгөрсөн долоо хоногт хамтлагийнхаа албан ёсны фэйсбүүк хуудсаар It's Beginning to Look a Lot Like Christmas дууг акапелла хувилбараар дуулж олон нийтэд цацсан юм. Энэхүү дуу нь олон хүний сэтгэлд хүрсэн бөгөөд шинэ жилийн баярын уур амьсгалыг сонссон хүн бүхэнд бэлэглэж чаджээ.

 

Тэгвэл өнөөдөр мөн л шинэхэн коверлосон дуугаа сонсогч фэнүүддээ хүргэлээ. Энэ удаад алдарт хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн Walts of the flowers бүтээлийг "Pentatonix" хамтлагийн найруулгаар эгшиглүүлэв. S4 хамтлагийн фэнүүддээ барьж буй энэхүү шинэ жилийн бэлэг нь маш ихээр таалагдаж, сонсогчдоосоо өндөр үнэлгээг аваад байна.