Монголын биеийн тамир спорт сонирхогчдын холбоо, Баянзүрх дүүргийн засаг дарга, удирдлагууд хамтарч зохион байгуулсан хүүхдийн лигийн тэмцээнд түрүүлсэн нийслэлийн тэргүүний 33 дугаар сургуулийн эрэгтэй шигшээ баг, дүүргийн тэргүүний 87 дугаар сургуулийн эмэгтэй шигшээ багийн тамирчид Польш улсын Плоцк хотноо нөхөрсөг тоглолт хийхээр хилийн дээс алхсан.
Ш.Ганчимэг дасгалжуулагчаар удирдуулсан 33 дугаар сургуулийн шигшээ баг тамирчид тус хотын 5 дугаар дунд сургуулийн шигшээ баг тамирчдыг дөрвөн үеийн турш илүүрхэж ялалт авсан бол 87 дугаар сургуулийн эмэгтэй шигшээ багийн тамирчид Плоцк хотын шигшээд ялагдал хүлээлээ. Энэ үеэр тус хотын мон-пол клубын тэргүүн Д.Энхбаатар клубын хүндэт шагнал болох "Мөнгө, Хүрэл чоно" шагналаар нийслэлийн баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Т.Баясах, 33 дугаар сургуулийн захирал Н.Энхбат 87 дугаар сургуулийн захирал Б.Энхбат нарт олголоо. Сагсан бөмбөгийн спортод оруулсан хувь нэмэр, шинэ залуу тамирчдыг дэмжиж гарган ирэх ажлыг зохион байгуулж буй эрхмүүдэд энэ шагнал олгогддог. Манай Улсаас урьд нь Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга байсан одоо Монголын биеийн тамир спорт сонирхогчдын холбооны тэргүүн Б.Дашдорж "Алтан чоно" хүндэтгэлийн шагналыг хүртэж байжээ. Энэхүү тэмцээний талаар аян замын богц нэвтрүүлгийг спортбокс сувгаар хүлээн авч үзээрэй.