“MIXX” хамтлагыхан энэ зуны өнгө аясыг тодорхойлох,   шинэ дүр төрхийг харуулсан  "Хаалгаа нээ" уран бүтээлээрээ сонсогч фэнүүддээ бэлэг барихаар зэхэж байна.  Харин эргэн нэгдсэн тус хамтлагийнхан  энэ удаад дахин бутарч  дөрвүүлээ болсон бололтой юм.  Энэ талаар  тус хамтлагийнхан ам нээхгүй байгаа. Харин олон шинэ уран бүтээлээрээ үзэгч, сонсогч, фенүүдтэйгээ уулзана гэхээс өөр тайлбар өгөхгүй байна.  

Дашрамд дурьдахад “MIXX” хамтлагын харъяалагддаг “Royal music” продакшн дуучин Эгшиглэн, Beat box Ray нарын уран бүтээлчидтэй хамтран ажиллахаар болсон байна.