Өвлийн жавар тачигнасан ес эхэлээ. Нийт 81 өдөр үргэлжилдэг бөгөөд эдгээр өдрүүдийг гурав хуваан үздэг. Эхний гурван есийг балчир гурав, дараагийн гурвыг идэр гурав, сүүлийн гурван есийг өтөл ес хэмээдэг.


  • Нэг ес яах вэ, нэрмэл архи хөлдөнө /үргэлжлэх хугацаа 12 сарын 22 – 12 сарын 30 хүртэл/
  • 2 ес яах вэ, хорз архи хөлдөнө /үргэлжлэх хугацаа 12 сарын 31- 01 сарын 08 хүртэл/
  • Гурван ес яах вэ, гунан үхрийн эвэр хуга хөлдөнө /үргэлжлэх хугацаа 01 сарын 09 – 01 сарын 17 хүртэл/
  • Дөрвөн ес яах вэ, дөнөн үхрийн эвэр хуга хөлдөнө /үргэлжлэх хугацаа 01 сарын 18 – 01 сарын 26 хүртэл/
  • Тав ес яах вэ, тавьсан будаа хөлдөхгүй /үргэлжлэх хугацаа 01 сарын 27 – 02 сарын 04 хүртэл/
  • Зургаа ес яах вэ, зурайсан зам гарна /үргэлжлэх хугацаа 02 сарын 05 – 02 сарын 13 хүртэл/
  • Долоо ес яах вэ, дов толгой борлоно /үргэлжлэх хугацаа 02 сарын 14 – 02 сарын 22 хүртэл/
  • Найман ес яах вэ, наль, шаль болно/ үргэлжлэх хугацаа 02 сарын 23 – 03 сарын 03 хүртэл/
  • Есөн ес яах вэ, ердийн дулаан болно/ үргэлжлэх хугацаа 03 сарын 04 – 03 сарын 12 хүртэл/