23 настай иргэн согтуурсан үедээ 11 давхраас үсэрч, аврах тавцан дээр унажээ. Тодруулбал, СХД-ийн 27-р хороо Орчлон хороолол 42 байр орон сууцны 11 давхарын тагтнаас өчигдөр /2021.12.21/ 23 настай эрэгтэй Б согтуурсан үедээ 11 давхрын цонхноос дүүжлэгдсэн байжээ.

Аврах ангийн алба хаагчид очиж тус байрны хойд талд аврах тавцан дэлгэж, ярилцлага хийж байх үед доош үсэрч, аврах тавцан дээр унасан байна. Тухайн иргэнийг ГССҮТ-д эсэн мэнд хүлээлгэн өгчээ.