Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, 44 настай М эхнэрээ зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байна. Тодруулбал тэрбээр архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ эхнэрээ хардаж, “Утсаа шалгуулсангүй” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь цохиж, зоджээ.

Улмаар М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 480 мянгөн төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ.