"Шинэ үе" продакшнаас жүжигчний гараагаа эхэлж байсан залуу жүжигчин Батушка буюу Т.Баттулгыг уншигч та танина. Өдгөө  “Мөрөөдлийн театр”-т ажиллаж үзэгчдэдээ уран бүтээлээ хүргэж яваа авьяаслаг жүжигчин.

Тэрбээр дэлгэцийн хэд хэдэн бүтээлд гол болон туслах дүр бүтээсэн. Тухайлбал, "Буруу эргэлт", "Гарал угсаа", "Нарны жим" зэрэг кинонд тоглосон билээ. 

Өөрийн цахим найзуудтайгаа санаа бодлоо чөлөөтэй хуваалцдаг жүжигчин залуу "Инээгээд л  инээгээд л байдаг хүүхэд дээ" хэмээсэн юм.

 

Д.Ана