ЭМЯ-наас иргэдийг чарганаас унаж гэмтэхээс сэргийлж, зөвлөмж гаргажээ. Өнгөрсөн онд чарганы гэмтлээс болж 1578 хүн бэртэж, гэмтсэн байна. Иймд зориулалтын чаргыг ашиглах, цана, чаргаар гулгахдаа болгоомжтой байхыг анхаарууллаа.  

Зориулалтын чарга нь хавтгай гүйгчтэй, чаргыг түлхэх бариултай, дэмжигч нуруутай, төмөр болон модоор хийгдсэн байдаг байна.

Зөвлөмж:

  • Чаргаар ар араасаа дараалан гулгахгүй байх, зэрэгцээ эгнээнээс гулгах
  • Замын голд зогсолт хийсэн бол бусдад болон өөртөө бэртэл учруулахгүйгээр замаа чөлөөлж зогсох
  • Чаргаар гулгахдаа чарган дээр байрлалаа өөрт эвтэйхнээр сонгох буюу хөл, гараа унжуулахгүй, чирэхгүй байх
  • Хөл, гараараа тулснаар чарганы чиглэл өөрчлөгдөж, бусадтай мөргөлдөх, унах, бэртэх эрсдэлтэй.
  • Гулгаж дуусаад чарганаасаа хурдан босох, ухарч гулгахгүй байх, бусдад болон өөртөө бэртэл учруулахгүйгээр, мөргөлдөх болон мөргүүлэхээс зайлж, дээрээс гулгаж буй хүнийг харж, замаа чөлөөлөх
  • Гулгахад тохиромжтой зам, талбай болон авто замаас хол гулгах
  • Эм ба спиртийн төрлийн зүйл хэрэглэн согтуурсан, мансуурсан байдалтайгаар гулгахгүй
  • Гулгах үедээ гар утас, хөгжим ашиглахгүй
  • Бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.