Францын өмнөд хэсэгт шинэ төрлийн коронавирус илэрчээ. Энэ талаар Австрийн “Хойте” /Heute/ сонин мэдээлжээ.

Сонинд мэдээлснээр, Камерун улсаас буцаж ирсэн францчуудаас “КОВИД-19”-ийн үл мэдэгдэх шинэ хувилбар бүртгэгджээ. Энэ шинэ хувилбарын үүсгэгч нь Африк тивийн нэгэн улсад түгээмэл байдаг гэдгийг эмч нар хүлээн зөвшөөрсөн байна.

Францын Марсел хотын эрдэмтэд шинэ хувилбарт нийтдээ 46 мутаци агуулагддаг хэмээн мэдэгдэв. Түүнийг “B.1.640.2” хэмээн нэрлэсэн аж. Халдварын аюул, халдварын төвшний талаар одоогоор тодорхой мэдээлэл алга байна.

Өмнө нь, ОХУ-ын судлаач, мэдээллийн шинжээч Александр Драган коронавирусийн тахал 2022 онд дуусахгүй бөгөөд дэлхий даяар “Омикрон” хувилбартай холбоотойгоор хамгийн багадаа хоёр дахин давлагаа бий болно хэмээн мэдэгдсэн. Харин ДЭМБ цар тахлыг 2022 онд дуусах магадлалтай хэмээн мэдэгдсэн.

(Эх сурвалж: Lenta)