Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 2,751 тохиолдол PCR шинжилгээгээр батлагдсаныг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Тухайн тохиолдлуудын

  • 1,886 нь Улаанбаатарт
  • 865 нь орон нутагт бүртгэгдэв.

Өнөөдрийн байдлаар халдварын улмаас 7,041 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Эдгээр иргэнийг биеийн байдлаар нь ангилбал

  • хөнгөн 2,080
  • хүндэвтэр 4,147
  • хүнд 768
  • нэн хүнд 46 хүн байна.

Мөн гэрийн хяналтад 30,604 иргэн байгаа юм.

Харамсалтай нь өнгөрсөн хоногт архаг хууч өвчин, КОВИД-19 хавсарсан шалтгаанаар нэг хүн нас баржээ. Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.