Монгол Ардын намын Удирдах зөвлөл хуралдаж Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын томилгоог хэлэлцсэн байна. 

Удирдах зөвлөлөөс БОАЖ-ын сайдад Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлэхээр тогтжээ. 

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар тус яамны сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нарыг ажлаас нь чөлөөлсөн.

Б.Бат-Эрдэнийг маргааш буюу нэгдүгээр сарын 18-нд намрын чуулган хаалтаа хийхээс өмнө томилно гэдэг мэдээлэл байна.