Төсвийн тодотголд өндөр настнуудыг тэтгэврийг нэмэх асуудлыг тусгасан билээ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв. 

Тэрбээр "Төсвийн тодотголын өнөөдөртөө багтаан хэлэлцэн батлах шаардлагатай байна. Учир нь бид тэтгэврийн нэмэгдлийг хэлэлцэж байгаа. 

Өндөр настны тэтгэврийг сар бүрийн 1-ний өдөр олгодог. Тэгэхээр өнөөдөр хуулиа баталж, хоёрдугаар сарын 1-нээс тэтгэвэр авагчдынхаа нөхцөл бололцоог хангах ёстой. 

Тиймээс хоёрдугаар сарын 1-нд ахмадууддаа тэтгэврийг нь нэмэгдэлтэй нь олгохыг зорьж байна" гэв.